bye novel ch1

 Анхааруулга: Амиа хорлох тухай бодол




Хүйтэн


Хүйтэн салхи салхилах 

Тэр мөчид би нэг алхам ухарч, хан мөрний төгсгөлгүй урсгалыг ширтэн зогслоо.


Тэгтэл нэг хачин дуу сонсогдов. Би эргэж харахад бороон дундуур нэг седан машин давхин ирж байлаа.


“Их үнэтэй машин байна даа.” гэж бодсон чинь гэнэт машин шаваж хүчтэй эргэлээ.


Осол болох гэж байна гэсэн бодолд би тэр чигтээ хөшиж, нүд минь машины араас салсангүй.


Машин газар дээрээ эргэлдэн хяналтаа алдаж, эцэст нь хамгаалалтын хашлагыг мөргөн, нэг урд дугуй нь явган хүний зам дээр өнхөрч ирж зогсов.


Дохио нь чангаар дуугарсаар байгаад гэнэт намжив. Дараа нь нам гүм.


Би зогсоод байж болохгүй гэж бодоод чичирсээр ойртлоо. Гутлаа тайлчихсан байсан тул буцааж өмсөх гэж доголон алхаж байв.


Ойроос харахад машин бодсоноос ч үнэтэй юм шиг байна. Хөдөлгүүр нь хэт халж утаа савсаж, цонхнууд нь тентэй тул дотор нь харагдахгүй байв.


— “Уучлаарай, та зүгээр үү?”


Би цонхыг тогшсон ч хариу алга.


— “Уучлаарай.”


— “Та… үхчихээгүй биз дээ?”


Тийм ч том осол биш байсан ч жолооч нь хаа нэгтээ гэмтсэн байж магадгүй гэж бодоход би сандарлаа. Гар утсаа гаргах гэж яаравчлан хайтал гэртээ орхисноо санав. Өвлийн орой болсон тул замаар машин ч өнгөрөхгүй байв. Түр бодож байгаад машины хаалгыг хүчээр нээхээр шийдэв.


Би нэг алхам ухарч, бүх хүчээрээ цонх руу цохихоор бэлдлээ.


— “Ааргх…!”


Аз болоход яг тэр үед хаалга онгойв.


Цонх руу мөргөөд мөр, шуу минь өвдсөн тул нөгөө гараараа илж байхад жолооч машинаас гарч ирэв.


— “Новш гэж… галзуурах нь ээ.”


Хараал хэлсээр гарч ирсэн хүн бол нэлээд залуу харагдах эр байв. Тэр машины хонхойсон урд талыг анхааралтай шалган, гэмтэл хайж байлаа.


— “Чөтгөр ав. Ах минь намайг алан даа”


Ах нь ална гэж үү?


Өндөр нуруутай ч нэлээд залуу харагдах тул “ах” гэсэн үг надад сэжиг төрүүлэв.


— “Шөнө дунд, энэ цагт Хан мөрний гүүрэн дээр зогсож байгааг чинь хараад айчихлаа!”


Гэнэт орилсноор миний сэжиг батлагдав. Би өвдсөн мөрөө илж байхдаа ёжлон асуулаа.


— “Чи хэдэн настай вэ?”


— “Б-би хорин тав… яагаад?”


— “Хорин тав уу? Тэгвэл морин жилтэй юм байна.”


— “Юун морин жил вэ! Чамаас болоод осол гаргасан шүү дээ.”


— “Хөөе, ахлах сургуулийн хүүхэд минь. Ахынхаа машиныг хулгайлаад унаж гарсан уу?”


— “Юу? Үгүй шүү!”


Ахлах ангийн хүүхэд нойтон үсээ сэгсрэн үгүйсгэлээ. Худал хэлж чаддаггүй хүүхэд шиг харагдана.


— “Чамайг шууд л мэдэж байна. Нэг сарын дараа жолооны үнэмлэх авч болох байсан биз. Гэхдээ тэсэлгүй ахынхаа машиныг унаад гарсан уу? Жинхэнэ тэнэг юм аа.”


— “Новш гэж, энэ миний машин! Ээж маань их сургуулийн элсэлтийн шалгалтаа дуусгасны баяр болгож бэлэглэсэн юм!”


— “Тийм байлаа юу.”


Тэр ууртайгаар орилохыг сонсоод би дахин машиныг харлаа.


Шинэхэн машин тул бараг нэг тэрбум вон орчим үнэтэй байх. Элсэлтийн шалгалтын бэлгэнд ийм машин өгдөг бол нэлээд баян айл бололтой.


— “Чиний машин байсан ч гэсэн үнэмлэхгүй байна. Сайн машиныг нууцаар унаад осол гаргасан. Тэгэхээр хураагдах нь дээ. Баяр хүргэе.”


— “Чамаас болоод шүү дээ! Энэ цагт Хан мөрний гүүрэн дээр хар хувцастай зогсож байгааг чинь хараад айсан! Би чамайг шүүхэд өгнө, хохирлын төлбөр нэхнэ!”


Хохирлын төлбөр гэж юу болохыг мэддэг ч юм уу?


Би өрөвдсөн харцаар тэр өрөвдөлтэй ахлах ангийн хүүхдийг харлаа. Тэр үсээ зулгааж, гомдоллон гонгинох нь бүр аймшигтай байв.


— “Би галзуурах нь. Бүх юм дууслаа. Тэр намайг ална.”


Танихгүй хүний өмнө хараал урсгаж байснаа ахдаа ингэтлээ айж байгаа ахлах ангийн хүүхэд сонирхолтой харагдав.


Би урд тал руу харж, бүрэн нугарсан хашлага болон урд талыг шалгалаа. Засвар л хийлгэхээс өөр аргагүй.


— “Даатгалтай юу?”


— “Мэдэхгүй. Би яаж мэдэх юм?”


— “Энийг засахад хэдэн зуун мянган вон байхад л хангалттай.”


Үнэндээ мянга гаруй болох байсан ч түүнийг айлгахгүй гэж бодоод багасгаж хэлэв. Гэтэл ахлах ангийн хүүхэд толгой сэгсрэн санаанд оромгүй хариу хэллээ.


— “Зуун ч бай, мянга ч бай хамаагүй! Ах маань түлхүүр өгөөд дараа жил үнэмлэхээ аваарай гэсэн. Гэтэл би үгэнд нь орохгүй машин унаж гараад осол гаргасныг мэдвэл намайг ална! Шууд Хан мөрөн рүү шидчихнэ. Би галзуурах гэж байна.”


Мянга, зуун нь хамаагүй гэж үү? Мөнгө биш, ахдаа загнуулах нь илүү аймшигтай гэсэн үг үү?


Би түүнийг анзаарахгүй байхад нь толгойноос хөл хүртэл ажиглав. Сургуулийн брэндийг сайн мэдэхгүй ч цамцных нь доод талд байсан логог танилаа.


Нэртэй сургууль.


Түүнээс гадна энэ ахлах ангийн хүүхэд альфа байлаа.


Тэр машинаас буух үед нь л альфа гэдгийг мэдсэн. Одоо бол феромоныг нь бүр тод мэдэрч байв. Харин машин дотор байхад нь анзаараагүй.


Баян айлын ахлах ангийн хүүхдийн төлөө би дэмий санаа зовжээ… Би чанга инээлээ.


— “Юунд инээгээд байгаа юм бэ?”


Тэр намайг өөрийг нь шоолж инээж байна гэж бодсон бололтой, хөмсгөө зангидан уурлав.


— “Юу ч биш. Чи яагаад хашлагыг мөргөсөн юм бол гэж гайхсан юм. Над руу шууд мөргөчихгүй яасан юм?”


Үнэхээр харамсалтай санагдсан болохоор хэлсэн юм.


Тэр нугарсан хашлага миний бие байсан ч болоосой.


Би үнэн сэтгэлээсээ хэлсэн ч ахлах ангийн хүүхэд намайг галзуу юм байна гэж харж байлаа. 


— “Чи галзуу юу? Тийм болохоор л бороотой шөнө Хан мөрний гүүрэн дээр ганцаараа зогсож байсан юм байна.”


— “Яаж бодох нь чиний хэрэг. Чамд гэмтэл алга шиг байна. Гэхдээ ямар ч байсан эмнэлэгт оч. Би явлаа.”


— “Новш гэж, хаашаа явах гээд байна! Чамаас болоод осол гарсан!”


— “Болиоч. Энд CCTV(камер) байна. Асран хамгаалагчаа дууд.”


Би зорчигчийн суудал дээр байсан гар утас руу эрүүгээрээ заалаа. Ахлах ангийн хүүхэд амьдралд залхсан мэт царай гаргав.


Дотроо намайг бариад нэг цохиосой гэж хүссэн ч тийм зүйл болсонгүй. Эцэст нь тэр машиндаа буцаж очоод утсаа авлаа.


Би нугарсан хашлагыг дахин хараад эргэж алхав.


Би яагаад энд ирсэн юм бэ?

Бороотой шөнө Хан мөрөн дээр ирсэн шалтгаан надад байсан.


Би үнэхээр ядарчээ.


Ямартай ч би хийж чадахгүй байсан байх.


Гэртээ очиж, усанд орж, энэ уйтгартай амьдралыг үргэлжлүүлэх үү эсвэл өөр зам сонгох уу гэдгээ бодох хэрэгтэй.


Ямар ч байсан эхлээд буцах ёстой.


Алхах хэмнэл минь аяндаа удаашрав.


Бүх зүйлээс залхаж байна.


Би түр зогсоод бороотой тэнгэр рүү харлаа. Өвлийн дунд нойтон хувцастай зогсохоор бие арзайж байв.


Ингээд удаан зогсвол ханиад хүрэх нь.


Хурдан буцна гэж бодсон ч хөл минь хөдлөхгүй байлаа.


— “Хөөе!”


Явах гэж байтал араас чанга дуу сонсогдов.


— “Хөөе, чи! Хүлээ!”


Би эргэж харахад ахлах ангийн хүүхэд над руу гүйж ирж байлаа. Би гайхсан харцаар түүнийг хүлээв.


Нээрээ надаас нөхөн төлбөр нэхэх гэж байгаа юм биш биз?


— “Чи.”


Надад ойртож ирээд амьсгаагаа дарж зогссон тэр ам нээв.


— “Чи… Би чамд мөнгө өгье. Тиймээс ахад минь тайлбарлаж өгөхөд туслаач


ch 2


Copyright © mamamonga | Distributed by Blogger Templates | Designed by OddThemes