bye novel ch2

 Хүлээж байсанчлан би ханиад хүрчихлээ. Өөрөө өөртөө гай тарьсан болохоор юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Өвлийн бороотой шөнө голын эрэг дээр хэдэн цаг суучихаад ханиад хүрээгүй бол харин ч гайхмаар байх байсан.


Амны хаалт зүүсэн байсан ч тасралтгүй ханиалгасанд минь уурласан тэр хараал идсэн хэлтсийн дарга нүдээ эргэлдүүлэв. Би ч түүнд яг адилхан харцаар хариу бариад цаасаа эргүүлж тавилаа.


Ямартай ч энэ долоо хоног шөнийн ээлж биш байгаа нь азтай. Шөнө агуулахын өрөөнд ажилласнаас өглөө оффист ажиллах хамаагүй амар.


“За, хоол идэцгээе.”


Үдийн цай болмогц хэлтсийн дарга суудлаасаа бослоо.


“Сэо-Ю, чи өнөөдөр ч бас хоол идэхгүй юм уу?”


“Би энгийн хоол авчирсан. Та сайхан хооллоорой.”


“Ханиад хүрсэн бол юм идэх хэрэгтэй. Өвгөд дээдсийн тахилын ёслол хийхэд их хэцүү байсан байх даа.”


Хэлтсийн дарга надад дөхөж ирээд санаа зовж байгаа дүр үзүүлэн мөрөн дээр минь гараа тавив. Тэр мөрийг минь илэх зуураа хүзүүний ар тал руу минь гараа хүргэхэд нь би барьж байсан харандаагаараа гарыг нь зайлуулах гэж оролдлоо. Хэрвээ тэр “Өө!” гэж бултаагүй бол амжилттай болох байлаа.


“Чамд санаа зовж байхад чи надад их ширүүн ханддаг юм. Би чамтай ярихад чи яагаад үргэлж хамгаалалттай байдаг юм?”


“Хуцалгүй хоолоо ид ац минь.  Би жинхэнэ ширүүн гэж юу байдгийг харуулахаас өмнө.”


“Хахаха. За, за. Юутай ч юм идэхээ мартуузай.”


Хэлтсийн дарга хорон инээмсэглэлтэйгээр, миний урд хурцалсан харандаа барьж заналхийлж байгааг хараад өрөөнөөс гарч явлаа.




Хэлтсийн дарга бол 43 настай Бета эр. Тэр энэ жил 10 жил үерхсэн Бета амрагтайгаа гэрлэсэн. Компанидаа анхны хамтын оройн хоолны дараа би түүнтэй мотелд хүртэл орж байсан.


Тэр гараа угааж байх үед гар утас нь тасралтгүй чичирч байсан тул би гаргаж харсан. Дэлгэц дээр [Girlfriend] гэсэн нэр гарч байсныг санаж байна. Би ичих ч үгүй

“Найз охинтой байж нэг шөнийн явдал секс гэж оролдож байгаа юм уу?” гэж хэлээд өвдгөөрөө эрхтэн рүү нь өшиглөсөн.


Тэр цагаас хойш дөрвөн жил өнгөрсөн ч надад сээтэгнэхээ больсонгүй. Бодохоор дотор муухай оргидог. Магадгүй нэг өдөр эхнэрт нь хэлчих байх.


Ханиалгав.


Магадгүй тэр үеийг бодоод уурласандаа, эсвэл ханиаднаасаа болоод дух минь халуу шатаж байв. Унтмаар санагдсан ч цаг алга. Өдрийн бүх тамгыг цаасан дээр дарах ёстой болохоор үдийн цагаар ч ажиллах хэрэгтэй.


Манай оффист нийт таван хүн бий: би, хэлтсийн дарга, нэг туслах, бас хоёр ажилтан. Тэр хоёр надаас дүү — нэг нь гуравхан сар, нөгөө нь нэг жилийн туршлагатай. Тиймээс их ажил өгнө гэдэг хэцүү. Эцэст нь би давхар шалгах хэрэгтэй болдог учраас эхнээс нь өөрөө хийсэн нь дээр.


Өнөөдөр бие муу болохоор удаан байлаа. Нэг балга уугаад орхисон холимог кофегоо ширээн дээр үлдээгээд гараа тасралтгүй хөдөлгөсөөр.


‘Новш гэж, би сугалаанд хожвол шууд ажлаасаа гарна.’


Ханиалгав.


Орой 8 цагт, илүү хоёр цаг ажиллаад тарсан үед бүх бие халуурч байв. Би үнэхээр үхэж байх шиг байна аа. 


Сүүлд нь гарч байгаа болохоор оффисоо түгжих ёстой байсан ч толгой эргээд байв. Эцэст нь барилгын хамгаалалтын ажилтан түгжиж өгсөн.




Автобусны буудал дээр автобус хүлээж байхдаа өглөөнөөс хойш оролдоогүй утсаа шалгав. Маш олон чат гарч ирснээс нэгийг нь нээлээ.


Вонжо:

“Өвгөдийн ёслол сайн болж байна уу?”


[Тийм.]


Хариу илгээсний дараа дахин мессеж ирэв.


Вонжо:

“Пак Жин-чоль тусалсан уу?”


[Бид ёслолоос өмнө салсан.]


Вонжо:

“Хахаха. Тийм удаан угаасаа харицаагүй юм чинь хая хая.”


“Өнөөдөр гахайн гэдэс идэх үү?”


“Би дайлна.”


Миний ганц найз салалтад минь ингэж баярлаж байгаад уур хүрнэ. Вонжо намайг салбал заавал хоол авч өгнө гэж амладаг.


Би Пак Жин-чольтой 6 сар үерхсэн.


Тэр харилцагчийн үйлчилгээний шинэ ажилтан байсан. Бид хоёр дахь удаагаа уулзсаны дараа үерхэж эхэлсэн. Секс хийж байхдаа тэр намайг Омега гэдгийг мэдсэн.


Тэр Бета байсан ч намайг — Омегаг — хүлээж авсан.


Тэр миний сул тал, муу зуршлыг үл тоомсорлож чаддаг хүн. Би түүнд хэрэгтэй зүйлийг өгч, тэр надад зөвлөгөө өгдөг, тийм харилцаа байсан.


Хагас жил үерхсэн анхны хүн байсан. Наснаасаа болоод аль хэдийнэ бууж өгсөн байсан жинхэнэ харилцаагаа болисон юм шиг санагдсан. Хэрвээ Пак Жин-чоль Альфа байсан бол намайг гэрлэхийг ятгах байсан байх.


Гэвч эцэст нь дууссан.




Вонжо:

“Мах идэх үү?”


Би ханиалгаад бичлээ.


[Үгүй ээ, амралтын өдөр идье]


Вонжо:

“Яагаад? Би дайлж байна шүү дээ. Үнэгүй байхад дургүй байгаа юм уудаа? Хахаха”


[Ханиад хүрсэн]


Вонжо:

“Новш минь, чи угаасаа сул биетэй.”


Үнэндээ би байнга өвддөг болохоор энэ новшид санаа зовохгүй байна уу гэж хэлэх ч үг алга.


[Ямартай ч дараа уулзъя]


Яг мессеж явуулсны дараа автобус ирж, би суулаа. Гэр хүртэл урт зам байна.


Арын суудалд суугаад Вонжогийн хариуг харлаа.


Вонжо:

“Тэгвэл би чамайг дайлахгүй.”


Би [За] гэж явуулав. Дахиж хариу ирсэнгүй.


Сарын дата аль хэдийн дууссан тул гэртээ ойрттол зүгээр л цонхоор харж суулаа.


Замдаа эмийн сангаас ханиадны эм авч, дараа нь дэлгүүрээс хүнс авлаа.




Хаалганы өмнө хөгшин байрны эзэн захиа шалгаж байв.


“Сайн байна уу.”


“Өө, чи ирчихэв үү. Өнөөдөр өдрийн ээлж үү?”


“Тийм ээ. Хүйтэн байна, дулаан юм өмсөөрэй.”


“Зүгээр ээ, түр гарч ирсэн юм. Өвгөдийн ёслолоо сайн хийсэн үү?”


“Тийм ээ, танд баярлалаа.”


Хоёрдугаар давхарт ганцаараа 20 жил амьдарсны дараа өмнө нь аймшигтай санагддаг байсан энэ өвгөнтэй мэндлэхэд дасжээ. Тэр одоо байрны эзэн гэхээс илүү гадаад төрхөндөө санаа зовдог жирийн нэг өвгөн.


Энэ жил эхнэр нь нас барсны 12 жилийн ой. Оршуулгын үеэр тэр хөрөг зургийг нь хараад балмагдсан мэт зогсож байсныг санаж байна. Магадгүй намайг харахад ч тийм мэдрэмж төрдөг байх.




Гэр мэдээж хөлдүү хүйтэн байлаа.


Зуухаа түр асаав. Телевизээ асааж, бэлэн будааны савыг онгойлгов. Богино долгионы зуухны дуу ТВ-ийн хөтлөгчийн дуунаас ч чанга.


Том байшин ганцаараа амьдрахад хэтэрхий нам гүм.


Захын хоолны газрын маягийн буурцагны шөл, будаатай таваг ширээн дээр үнэхээр гунигтай харагдаж байсан ч би бүгдийг идчихэв. Хоолны дуршил муу байсан ч зайрмаг алгассангүй.


Шүдний сойзны саванд дөрвөн сойз байна. Би баруун талынхыг нь авлаа.


Шүдээ угаахдаа гэнэт эморон цээжээ зөөлөн цохиж өөрийгөө тайвшруулахыг оролдлоо.




21:30


Усанд орж, хоол идээд хийх гэрийн ажил байсангүй. Ийм эрт унтах цаг надад үргэлж хямрал шиг санагддаг.


Цагаа яаж өнгөрөөх вэ?


Би буйдан дээр удаан сууж, надад өөр ертөнцийн түүх мэт санагдах шоу үзэж байв.


Хүмүүс үнэхээр ингэж цагийг өнгөрөөдөг юм болов уу? Миний насны оффисын ажилтнууд ажлын дараа юу хийдэг бол?


Драма? Кино? Тоглоом? Аниме?


Харин надад хийх юм юу ч алга.


Хүмүүс найзуудтайгаа ууж уулзана, хайртай хүнтэйгээ цаг өнгөрөөнө, эсвэл гэр бүлтэйгээ байна.


Өмнө нь би ч бас тийм байсан.


Хүйтэн салхи мэдрэгдэв. Хүзүүний ар талаас эхэлсэн жихүүцэл бүх биед тархаж, нойтон, наалдамхай хүйтэн могой шиг орооцолдов.


Энэ хүйтнээс гарах ганц арга бий.


Надад амраг хэрэгтэй.


Хайртай хүн ч бай, нэг шөнийн явдал ч бай ялгаагүй. Пак Жин-чольтой салснаас хойш хэсэг тэвчих хэрэгтэй гэж бодсон ч нөхцөл байдал зөвшөөрөхгүй байна.


Би дэндүү завхай Омега новш.


Гялалзсан чат өрөөнүүдийн нэг рүү орох бодолтой утсаа авлаа.


Тэгтэл үл таних дугаараас дуудлага, мессеж ирсэн байв.


[Би Чой Сон-хүн байна. Дүүгийнхээ талаар холбоо барьж байна. Боломжтой үедээ хариу өгнө үү.]


…Аа.


Өчигдөр Мапо гүүрэн дээр осолд орсон ахлах сургуулийн хүүхэд ах нь надтай холбоо барина гэж хэлж байсныг саналаа.


Би түүний ахад худал хэлбэл мөнгө өгнө гэсэн саналыг нь зөвшөөрсөн.


Тэр Чой Сан-хён эсвэл Сон-хён гэдэг нэртэй байсан. Надад мөнгө хэрэгтэйг шууд ойлгосон ухаантай хүүхэд.


Тэр газар дээр нь 100,000 вон өгч, ахыг нь бүрэн хуурч чадвал 3 сая вон өгнө гэж амласан. Тэр саналаас татгалзах арга байгаагүй.


Би хариу бичив:


[Сайн байна уу ^^ Таныг холбоо барихыг хүлээж байлаа. Одоо орой болсон тул маргааш өглөө залгая. ^^]


Алдаа гаргаагүй байх гэж найдаж байна.


Би мессежээ удаан бодож бичсэн. “Гэсэн хэдий ч” гэдэг үг оруулах эсэхээ хүртэл эргэлзсэн ч эцэст нь орхив.


Хариу хүлээлгүй өөр чат руу орлоо.


Хэд хэдэн чат харагдсан ч ганцыг нь сонгов.


Намжин-хён:

“Сайн уу? Хэхэ, Мапо Жиние-ээс санаж байна уу? Удаан уулзсангүй. Яаж байна?”


“Өө уучлаарай, Жиние биш Гение.”


Алдаа нь өхөөрдөм санагдсан болохоор энэ хүнийг сонгосон. Тэр надаас 15 насаар ах Бета, гей бааранд танилцсан хуучин амраг.


[Хэхэ, удаан уулзаагүй байна. Хён, сайн уу?]


Намжин-хён:

“Тийм ээ.”


“Сэо-Югийн царайг удаан хугацааны дараа хармаар байна. Ууж суух уу?”


Шууд гол руу яриандаа оръё. Бид бие биенийхээ жинхэнэ занг мэддэг болохоор урьдчилсан яриа хэрэггүй.


[Тийм ээ хахаха. Хэзээ?]


Рииинг.


Бичиж дуусаагүй байхад утас дуугарлаа. Дугаарыг харахад тэр ахлах сургуулийн хүүхдийн ах байв.


Тэр бүдүүлэг хүүхэд ийм хүнээс айдаг байжээ.


Би бага зэрэг сандарч утсаа авлаа.


“Тийм ээ, сайн байна уу.”


“Оройн мэнд. Би Чой Сон-хүн.”


“…Оройн мэнд. Би Сэо-Ю.”


Би хожимдож хариулав.


Чөтгөр гэж, дуу нь ямар секси юм бэ.


Доогуур өнгөтэй, эелдэг сонсогдох боловч сэтгэл хөдлөлгүй дуу хоолой.


Тэр бас Альфа болов уу? Хэрвээ дүү нь Альфа бол ах нь ч бараг Альфа байх нь тодорхой.


“Ийм орой залгасанд уучлаарай. Гэхдээ нэг зүйлийг шалгах хэрэгтэй.”


“Тэр… Сон-хён юу хэлснийг эргэлзэх хэрэггүй. Таны дүү маш сайн сурагч байсан. Бас их хариуцлагатай. Миний буруугаас эвдэрсэн машины төлбөрийг би заавал төлнө.”


“Маргааш.”


Тэр миний үгийг тасалаа гэхдээ яху үнэн юм ярилаа


“Та боломжтой цагаа хэлбэл би уулзахаар очъё.”


“Тийм үү?”


“Цаг, газраа хэлнэ үү.”


“Үгүй ээ, утсаар ч болно шүү дээ…”


“Орой 7 цагт Жамсилд боломжтой юу?”


Тэр эелдэг мэт боловч миний үгийг огт тоосонгүй. Нэлээд албадсан зан.


Ахлах сургуулийн хүүхэд “ахтай минь заавал нүүр тулж уулзах болно” гэж хэлсэн нь зөв байжээ.


Би цаг, газрыг өөрчилж:


“8 цаг, Мапо-гу.”


“Тэгвэл уулзъя.” гэж хэлээд тэр утсаа таслав.


Дуу нь үнэхээр гайхалтай.


Орчны уур амьсгалыг доргиох мэт нам өнгө.


Түүний царайг харахыг өөрийн эрхгүй хүлээж эхлэв. Дүү нь царайлаг байсан. Ах нь илүү царайлаг Альфа болов уу?


Хүүхэд түүнийг аймшигтай хүн гэж хэлсэн.


Маргаашийн уулзалтын өмнө худал түүх зохиох хэрэгтэй болохоор би тэр хүүхэдрүү залгалаа.


Дуудлага авмагц.


“Хөөе, жаал аа. Ах чинь над руу залгалаа. Маргааш уулзъя гэнэ?”


“Би юу гэж хэлэх ёстой…”


Гэвч нөгөө хүүхдийн дуу огт сонсогдсонгүй. Нэг бодол орж ирээд цочив.


Би болгоомжтой асуулаа.


“…Ах аа?”


Чой Сон-хёны утас одоо надад байна, Сэо-Ю-ши.


Түүний утсыг хурааж авсан байлаа


Аз болж зургаа дахь мэдрэмж минь ажилласан. Бараг бүх төлөвлөгөөгөө задруулчих шахсан.


“Аахаха, ойлголоо. Би зүгээр л сайн байгаа эсэхийг нь асуух гэсэн юм. Маргааш уулзъя, ах аа. Хахаха.”


“Тийм ээ. Сайхан амраарай.”


Тэр утсаа таслав.


Дуудлага тасарсныг мэдэж байсан ч би утсаа чихэндээ барьсаар байв.


Зүрх хурдан цохилж байгааг айснаас уу, эсвэл түүний секси дуунаас уу гэдгийг мэдэхгүй.




Намжин-хён:

“Сэо-Ю?”

“Хэзээ уулзах вэ?”


Гүн амьсгаа авч цээжээ илж байхад хуучин амраг маань мессеж илгээжээ.


Би өмнөх бичвэрээ устгаад шинээр бичлээ.


[Уучлаарай~ Дараа залгая]


Намжин-хён:

“…?”

“Уулзахгүй байж яагаад бичсэн юм?”


[Гэнэт хийх ажил саналаа. Уучлаарай.]


Намжин-хён:

“Чи дахиад л хогийн зангаа гаргаж байна.”


[Би аль хэдийн уучлал гуйсан, новшоо.]


Намжин-хён:

“Нэг өдөр чи шангаа хүртэх болно, хаха. Болгоомжтой бай.”

“Нэг удаа шархдах хэрэгтэй.”

“Новш.”


Би зүгээр л түүний мессежийг уншив.


Уурлах нь ч аргагүй. Уулзах гэж байснаа гэнэт цуцалбал хэнд ч уур хүрнэ.


Ханиалгав.


Шийтгүүлж байгаа мэт хүчтэй ханиалгав.




“Бохир Омега новш. Хэд хоногийн өмнөөс феромон цацаж эхэлснийг чинь мэднэ. Хэрвээ чи янхан бол нүүрэн дээрээ ‘янхан’ гэж бич.”


Пак Жин-чолийн үгс санаанд орлоо.


Бид холдож эхэлсэн нь миний буруу гэдгийг мэднэ.


Бид гей клубт хамт явдаг байсан. Гэвч нэг өдөр миний дааврын үе гэнэт эхэлсэн. Магадгүй клубт хүчтэй доменант Альфа байсан байх. Би рецессив Омега болохоор мөчлөг маань тогтмол биш, бас эм авчрахаа мартсан.


Тэр өдөр Пак Жин-чоль намайг феромоноороо Альфаг уруу татаж байгааг харсан.


Ямар бохир харагдсан бол.


Тэр цагаас хойш тэр намайг янхан шиг хардаг болсон. Дараа нь би гараа угааж байх үед утсыг минь нууцаар үзээд хуучин амрагуудын мессежийг хараад галзуурсан.


Тэр намайг хуурсан гэж бодсон.


Гэхдээ бид үерхэж байхдаа би хэзээ ч өөр хүнтэй унтаагүй.


Хэлсэн ч тэр итгээгүй.


Тэгээд бид салсан.


Би түүнийг ойлгож байна.


Салснаас хойш хэдхэн долоо хоног болсон ч секси (магадгүй) Альфа эрийн дуу сонсоод зүрх минь ингэж хурдан цохилж байна.


Нас ахиж байгаа болохоор зүгээр нэг учрал биш, гэрлэлт бодлон үнэ цэнэтэй харилцаа хүсэх ёстой.


Гэвч тийм амар биш.


Хэн ч намайг нухацтай авч үзэхгүй. Бас би хэн нэгний амьдралыг сүйтгэхийг хүсэхгүй байна. Хайр удалгүй хөрч, би дахин өөр эрийг хайна.


Ийм өөрөөсөө би өөрөө ч залхаж байна.


Тиймээс л бүгд намайг орхидог.


Үргэлж л ийм.


Би үнэхээр ядарч байна.


Copyright © mamamonga | Distributed by Blogger Templates | Designed by OddThemes